Кавалиерс хожигдох эрхгүй тоглолтондоо илт давуу хожиж, цувралыг тэнцүүлэхэд нэг хожил дутуу болов!
GSW 2-1 CLE - Кавалиерс хожигдох эрхгүй тоглолтондоо илт давуу хожиж, цувралыг тэнцүүлэхэд нэг хожил дутуу болов!
LeBron 32 pts, 11 reb, 6 ast, 2 blk, FG 14-26
Irving 30 pts, 8 ast, 4 reb, FG 12-25
Smith 20 pts, 3 stl, FG 7-13, 3PT 5-10
Thompson 14 pts, 13 reb, FG 5-6
Irving 30 pts, 8 ast, 4 reb, FG 12-25
Smith 20 pts, 3 stl, FG 7-13, 3PT 5-10
Thompson 14 pts, 13 reb, FG 5-6
Curry 19 pts, 3 ast, 6 to, FG 6-13
Barnes 18 pts, 8 reb, 3 ast
Thompson 10 pts, FG 4-13, 3PT 1-7
Iguodala 11 pts, 0 ast, FG 5-7
Barnes 18 pts, 8 reb, 3 ast
Thompson 10 pts, FG 4-13, 3PT 1-7
Iguodala 11 pts, 0 ast, FG 5-7
Яг л эхний хоёр тоглолт шиг тоглолт болов - талбайн эзэн баг эхнээсээ дуустал илүүрхсэн. Ганц ялгаа нь энэ удаа Кавс талбайдаа тоглолоо, бас өнгөрсөн жилийн ЛеБроныг бид харав. Кайри Өрвингийн эхний үед 16 оноо авсан эхлэлийг бас магтах ёстой. Кевин Лавыг орлож гараанд гарсан Ричард Жефферсоны тоглолт ч чухал нөлөөтэй байв.
Эсрэгээрээ Аваргууд харин ОКС-ийн талбайд хоёр тоглолт дарааллаж уншуулсан нөгөө л унжгар баг шигээ тоглолоо. MVP Стефийг би л лав таньсангүй. Айхтар шидэгч Клэй Томпсон ч сураг байсангүй. Сэлгээний хэд нь оноог ойрхон байлгах гэж хичээсэн ч энэ удаа самбарт дээрэлхүүлж, хамгаалалтанд дэндүү удаан байлаа.
Дараагийн тоглолт Бямба гарагийн өглөө 10.00 цагаас Кливлэнд хотод болно. Кевин Лав эргэж ирнэ. Түүнийг яаж тоглуулахаа Тайрон Лью наана нь шийдэх хэрэгтэй! Харин Стив Керрийн багийн хувьд 4 дэх тоглолтонд хожиж цувралыг гартаа авахгүй бол бүх зүйл шинээр эхлэх болж байна... #WaitingForGame4
via:Идэр-Ууган Ганбат





